Уг хотхоны ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, “Жапан таун” хотхоны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, сүүлийн үеийн хот төлөвлөлт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн “Эдшил” ХХК-д боловсруулсан. Нийт 380 айлын орон сууц байх ба 7 блок, 9 орц бүхий 16 давхар барилга байна. Айл болгон дулаан зогсоолтой, 3-5 өрөө, нэг орцондоо 2-4 айлтай. Айл болгон нар үзэх, голын тоглоомын талбайруу харьцах боломжыг бүрдүүлж төлөвлөлтийг хийсэн. Орон сууцны хотхоны голын хэсгийг автомашингүй, зөвхөн оршин суугчид, хүүхдүүд тоглох, амрах хэсэг байхаар зохион байгуулсан. Хотхоны оршин суугчид хойд зүгт шууд Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу “Орчлон” сургуулийн урд талын төв замтай нийлэх, урд зүгт Жапан тауны замтай нийлэх 2 талын орц гарцтай. Мөн орон сууц маань спорт комплекстэй хонгилын системээр холбогдож үйлчлүүлэх бүрэн боломжтой. Оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүднээс жижиг супермаркет, ахуйн үйлчилгээний төв, ресторан, кофе шоп, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, сургалтын төв хангалттай төлөвлөгдсөн.
Орон сууцны сонголт
Өрөөний сонголтууд
Давуу тал
16 давхар, бүрэн цутгамал барилга. Зураг төслийг “Эдшил” ХХК, дизайныг “Ричмон Консалтинг” ХХК-д боловсруулсан. Орчин үеийн фасадны шийдэлтэй, урт удаан хугацаанд засвар үйлчилгээ хийхгүйгээр ашиглах боломжтой, интерьерын иж бүрэн зураг төсөлтэй бөгөөд Америк, Япон улсын сүүлийн үеийн орон сууцны чиг хандлагыг бүрэн шингээсэн. Барилгын бүтээцийг “Улаанбаатар менежмент” ХХК-ний оруулан ирдэг ОХУ-ын хамгийн чанартай СП500 маркын арматур, “Эич энд Эич Ремикон” ХХК-ний өндөр маркын бетон зуурмагаар үйлдвэрлэсэн. Европын орнуудад үйлдвэрлэсэн барилгын материалаар засал чимэглэлийг хийнэ.
Алтан байршил: Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил. Хотын төв, Зайсан хоёрын яг дунд, Сүхбаатарын талбайгаас 2 км зайд оршдог, утаагүй, түгжрэлгүй бүс. Орчлон ОУДС, Хобби ОУДС, ISU ОУДС, Емартын дэргэд, ҮЦХ-нд хүссэн үедээ алхаж зугаалах боломжтой.
Иж бүрэн цогцолбор хотхон: Хүүхдийн тоглоомын талбай, автомашины дулаан гараж зэргийг хангалттай төлөвлөсөн. Бүх төрлийн үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв, хүүхэд хичээллэх дугуйлан зэрэг төлөвлөгдсөн.
Зөв төлөвлөлт, чанартай гүйцэтгэл: Бүх айл нар үзэхийн зэрэгцээ, хотхоны голд автомашин зогсохгүй зөвхөн оршин суугчид тоглох, амрах боломжыг бүрдүүлсэн. Айл болгон голын хэсэгрүүгээ харьцах цонхтой. Айл бүрт дулаан гараж, агуулах төлөвлөсөн. Чанарын удидлагын ISOO9001 стандартыг барилгын салбарт анх удаа нэвтрүүлсэн компани барилга угсралтыг гүйцэтгэж байгаа.
Эрүүл амьдралын хэв маяг дээд зэргээр бүрдсэн: Өөрийн гэсэн спорт цогцолбортой. Спорт цогцолборлуугаа туннелиэр холбогдон, энд усанд сэлж, спорт тоглоом тоглож, фитнессээр хичээллэх боломжтой.
Үнэ цэнэтэй, удам дамжих хөрөнгө: Таны хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх ашиглалт болон борлуулалтын дараах засвар үйлчилгээг дээд зэргээр хийх болно. Та байраа зарах, түрээслэх үед сэтгэл хангалуун байх болно.
Хамтрагч байгууллага
Захиалагч:
"Суруга бюлдинг" ХХК
"Эрчимт сүлжээ зам" ХХК
Зураг төсөл зохиогч:
"Эдшил" ХХК
Дизайн:
"Ричмон консалтинг" ХХК
Гүйцэтгэгч:
"Дельта констракшн" ХХК